Өргөстэй утас
Үйлчилгээний тухай
Тайлбар: Дэлхийн №1 Nfinders, Mega V lift брендийн 360 градусын эргэлттэй байрласан өргөстэй, хайлдаг утас ашиглан хийгддэг бөгөөд энэхүү утас нь олон цэг дээр ижил өргөж, арьсыг нөхөн төлжүүлэн арьсны торлог бүтцийг сайжруулж, залуужуулах үйлчилгээтэй. Зориулалтын синтетик болон хагас синтетик нийлэг материалтай PDO/полидиоксидонинийн найрлагатай /утсуудыг арьсны жинхэнэ давхаргад тухайн хүний нүүрний шугам, булчингийн зангирлыг тооцоолон суулгаснаар арьсыг өргөн сойдог ба арьсны үндсэн уургууд идэвхжин арьсыг залуужуулж нягтшуулдаг үйлчилгээ юм. Барилт: 18-24сар Гам: -14 хоног эгц дээшээ харж унтах -Хэт зажлууртай хоол идэхгүй -Амаа том ангайхгүй, алим хазаж идэхгүй. Ямар хүмүүсд санал болгох вэ? -Нүүрний хэлбэр алдагдсан -Арьсны сулрал ихтэй, -Хамар уруулын нугалаастай, нүд дарагдсан Давуу тал: -Ихэнх өргөстэй утаснуудын өргөс нь 1,1-ээр сөөлжилж байрласан байдаг бол манай эмнэлэг 360 градусын эргэлттэй өргөстэй утас ашигладаг учир барих хугацаа удаан -Зөөлөн бүтэцтэй учраас эд эсийг гэмтээхгүй хөхрөхгүй хавдахгүй. -Тодорхой хугацааны дараа хайлж алга болдог учраас хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй.

