Үүдэл эсийн технологи, нөхөн төлжүүлэх анагаах ухааны VIP лекц зохион байгуулагдлаа.
- Charmzone Med

- Jun 2
- 1 min read
Хүн төрөлхтөний олон жилийн мөрөөдөл болсон үүдэл эсийн технологи, нөхөн төлжүүлэх анагаах ухааны өнөөгийн хөгжил, ирээдүйн чиг хандлага, эмчилгээний дэвшилтэт арга барилуудыг танилцуулах зорилготой VIP лекц амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэхүү лекцэд дэлхийн хамгийн том үүдэл эсийн банкны мэргэжилтэн, BioStar компанийн төлөөлөгч Lee Yeong-hwa зочин илтгэгчээр оролцож, үүдэл эсийн технологийн сүүлийн үеийн судалгаа, хөгжүүлэлт, анагаах ухаан дахь хэрэглээ болон дэлхий дахинд эрчимтэй хөгжиж буй нөхөн төлжүүлэх эмчилгээний талаар сонирхолтой бөгөөд үнэ цэнтэй мэдээллийг хүргэсэн юм.
Мөн Charmzone Life-Beauty Med эмнэлгийн зөвлөх эмч С.Цэрмаа хамтран илтгэгч, орчуулагчаар ажиллаж, оролцогчдод мэдээллийг ойлгомжтой, хүртээмжтэй хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэлээ.
Лекцийн үеэр:
Үүдэл эсийн технологийн хөгжил ба ирээдүйн чиг хандлага
Нөхөн төлжүүлэх анагаах ухааны шинэ боломжууд
Эрүүл мэнд, урт насжилт болон гоо сайхны салбар дахь хэрэглээ
Дэвшилтэт технологид суурилсан эмчилгээний шийдлүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Цаашид Charmzone Life-Beauty Med эмнэлэг нь үйл ажиллагааныхаа хүрээг өргөжүүлж, дэлхийд анхдагч үүдэл эсийн институтэд үүдэл эсийн эмчилгээ хийлгэх хүсэлтэй иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх, холбон зуучлах чиглэлээр "зөвлөн туслах үйлчилгээ" үзүүлэхээр болсноо дуулгахад таатай байна.
Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж, мэдлэг мэдээллээ өргөжүүлэн, эрүүл мэндийн салбарын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэй танилцсан нийт оролцогчдодоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Ирээдүйн эрүүл мэнд, чанартай амьдрал, урт насжилтын төлөө хамтдаа шинэ боломжуудыг нээцгээе.
Ерөнхий зохион байгуулагчид:
🇰🇷 BIOSTAR Үүдэл Эсийн Институт (БНСУ)
🇲🇳 Charmzone Life-Beauty Med эмнэлэг
🇲🇳 Макс Режен ХХК
Үүдэл эсийн эмчилгээний талаарх мэдээлэл, зөвлөгөө авах цахим хуудас:
















Comments