Зовхины утас
Үйлчилгээний тухай
Зовхи нь хүний биеийн хамгийн ачаалалтай бөгөөд нимгэн хэсэг юм. Нүд орчмын арьс нүүрнийхээс 3 дахин, биенийхээс 9 дахин нимгэн байдаг ба өдөрт 10000 удаа цавчилтын даралтыг даах шаардлагатай учир онцгой арчилгаа шаарддаг. Ажлын ачаалал, нүдний шил, байнга хүчилж харах зэргээс нүдний алим сууж доод талын зөөлөн эд өөхөн давхрагыг гадагш түрдэг бөгөөд арьс нь сул арчилгаа муутай байсан хүнийх бүлцийж уутанцар үүсдэг. Энэхүү оригинал коллагентай утас эмчилгээ нь унжиж суларсан хэсгүүдийг чангалах, залуужуулах, зовхины доорх үрчлээг багасгах, уутанцарыг агшаах зорилгоор хийгддэг мэс заслын бус ажилбар юм. Тухайн үед тодорхой үр дүн гарах ч 8-14 хоноход илүү мэдэгдэж эхэлдэг. Зовхи их үрчлээтэй бол нөхөн төлжүүлэх тариатай хавсарна Эмчилгээ танд ямар үр дүн авчрах вэ? ⦁Нүдний эргэн тойрны үрчлээ багасна ⦁Нүд тойрсон хар зураас, хүрээг багасгана ⦁Зовхины арьс цайран, өнгө сэргэх ⦁Уян хатан торгомсог зөөлөн болгох ⦁Уутанцарыг агшаан нөхөн сэргээх Давуу тал: ⦁Оригинал коллагентай утас ⦁Эмчилгээний хугацаа богино ⦁Шууд хэвийн ажил амьдралдаа орж болно ⦁Хөхрөлтгүй

