top of page

Baby Face

Арьсны ерөнхий чанарыг сайжруулах лазер эмчилгээ

1 h
950,000 Монгол төгрөг

Үйлчилгээний тухай

Хүүхдийн арьс шиг цэвэр тунгалаг, булбарай арьстай болгож нүхжилтийг агшаан, арьсны өнгөө нэг дор сэргээн нөхөн төлжүүлэхийг хүссэн хэн бүхэнд зориулагдсан мэсийн бус лазер эмчилгээ юм. Энэхүү лазер нь 1550 нм, 1927 нм-ийн хоёр төрлийн цацрагийг нэг зэрэг ашиглан, арьсны өнгөн хөрснөөс жинхэнэ арьсны гүнд хүртэл үйлчлэн, коллаген нийлэгжилтийг нэмэгдүүлж, эд эсийг нөхөн төлжүүлдэг. Baby Face лазер эмчилгээ танд ямар үр дүн авчрах вэ? * Арьс эсийн түвшинд төлжин сайжирна * Өнгөлөг гэрэлтэй, тунгалаг болно * Нүхжилт гүнээсээ төлжиж арилна * Батгашилтын болон нимгэн сорвийг багасгана * Батганы үрэвслийг намдааж, арьсыг эрүүлжүүлнэ * Хялгасан үрчлээ төлжиж нимгэрнэ * Арьсны уян хатан чанар сэргэж, чангарна * Нимгэрч суларсан арьсыг нягтруулж толийлгоно * Хялгасан судасны улайлт багасна Baby Face давуу тал: * 2 төрлийн туяагаар арьсыг гүнээс нь нөхөн төлжүүлэх боломж * Арьсны олон асуудлыг нэг үйлчилгээгээр эмчлэх боломж * Ажилбарын дараа чинэрсэн улаан, гүн хар толбо тогтохгүй * Өвдөлтийг эрс багасгаж үр дүнг өндөр болгосон шилдэг технологи Эмчилгээний үйл явц: Эмчилгээний хугацаа: 40-60 минут Эмчилгээний давтамж: 21-30 хоногийн зайтай 3 удаа /арьсны суулт, үрчлээ, сорвины гүн зэргээс хамааран 3-с дээш удаа/ Өвдөлт байгаа эсэх: Арьсны гүний лазер өвдөлтгүй, өнгөний лазер час часхийх мэдрэмж төрүүлнэ Эмчилгээний дараа илрэх шинж тэмдэг: Үл ялиг ягаан туяатай болох бөгөөд хүйтэн маск тавихад тайвшран арилдаг Анхаарах зүйлс: Эмчилгээ хийлгэсэн өдрөө арьсандаа элдэв цочрол өгөх зүйл хэрэглэхгүй бөгөөд 7 хоногийн хугацаанд хэт хөлөрч халууцах дасгал хийхгүй, усанд сэлж, саунд суухгүй, нүүрээ гуужуулж, скрапдахгүй, үрэхгүй байх нь тохиромжтой. Baby Face лазер эмчилгээ хэнд илүү тохиромжтой вэ? Арьсны давхаргын суулт, үрчлээ зэрэгт өндөр үр дүнтэй эмчилгээ бөгөөд, батганаас үүссэн болон бусад төрлийн сорвитой, насжилтаас үүссэн толботой, арьсны өнгөө тунгалагжуулах, хүүхдийн арьс шиг булбарай эрүүл арьстай болохыг хүссэн хэн бүхэнд тохиромжтой. Нэг удаа-950,000₮ Курс эмчилгээ-2,600,000₮ (3 удаа)


  • facebook
  • Instagram
  • YouTube

©2023 

bottom of page